“Хар хорин хүрээ” ХХК нь 1993 онд худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан үндэсний ууган аж ахуйн нэгж юм. Манай компани нь Хар хорин зах, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг.

 “Үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд энэхүү төслийг Дархан хотод хэрэгжүүлж эхлэх нь тал бүрийн зохимжтой байгаа юм.

Монгол Улсын статистикийн болон гаалийн мэдээ, үйлдвэрлэгчдээс авсан судалгаагаар манай улсын дотоод хүнс үйлдвэрлэгчид жил бүр 5-6 орчим сая ам.долларын үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн нөөшлөх төмөр лааз, 10 гаруй сая ам.долларын шар айраг болон ундааны зориулалттай лааз импортолдог байна. Жилд нийтдээ 16 гаруй сая ам.долларын металл сав баглааг импортолж дотоод хэрэгцээгээ хангаж байна.

“Монгол лаазны үйлдвэр”-ийг байгуулснаар эхний ээлжинд хүнсний бүтээгдэхүүн нөөшлөх, савлах зориулалттай янз бүрийн хэмжээтэй 30 сая ширхэг төмөр лааз үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэх бөгөөд жилд 6 сая ам.долларын импортыг орлоно.

 

Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд сав баглааны өртөг хямдарч, үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ сав баглааны өнгө, дизайн, хэлбэр, хэмжээг хүссэн цагтаа захиалж, тээвэр зууч, гаалийн бүрдүүлэлт хийж цаг алдахгүй зардлаа хэмнэх боломж бүрдэх сайн талтай.

 

 


 
Мэдээлэл алга байна.